Монголын ногоон санхүүгийн корпораци (МНСК) байгуулах төслийн Хөрөнгө оруулалтын санал (Funding Proposal)-ыг Ногоон уур амьсгалын сан (НУАС)-д итгэмжлэгдсэн байгууллага болох Хас банкаар дамжуулан хүргүүлсний дагуу уг төсөлтэй холбоотой чухал асуудлуудаар хэлэлцэх, зөвшилцөлд хүрэх зорилгоор НУАС-гийн төлөөлөгчид 2018 оны 6 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо ажлын айлчлал хийлээ. Уг айлчлалын хүрээнд БОАЖЯ, Сангийн яам, Монголбанк, ДДНХБ, ТоС Холбоо болон банкуудын удирдлага, төлөөлөлтэй тусгайлсан уулзалтуудыг хийж, МНСК-ийн төслийн ач холбогдол, алсын хараа болон төслийг амжилттай хэрэгжүүлэхэд талуудаас хүлээгдэж буй хувь нэмэр, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Айлчлалын үр дүнд МНСК байгуулах төслийн Хөрөнгө оруулалтын санал (Funding Proposal)–ыг шинэчлэн хүргүүлж, 10-р сард болох НУАС-гийн Удирдах зөвлөлийн ээлжит хурлаар танилцуулах зорилттойгоор талууд хамтран ажиллахаар тогтов.
Бусад
Сар бүрийн ТоС Newsletter-ээр бид ТоС-тэй холбоотой шинэ мэдээ мэдээллийг хүргэж байна.
© 2018 Монголын Тогтвортой Санхүүжилтийн Хөгжлийн Холбоо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.