Мэдээлэл

НОГООН САНХҮҮЖИЛТИЙН 2 ӨДРИЙН СУРГАЛТ БОЛЛОО


Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага (ДДНХБ), ТоС Холбоо, Монголын Ногоон Санхүүгийн Корпораци /МНСК/-ийн төслийн нэгж, БОАЖЯамнаас хамтран Ногоон уур амьсгалын сан (НУАС)-гийн төслийн бэлтгэл ажлын санхүүжилтийн хөтөлбөр (Readiness Program)-ийн хүрээнд Ногоон санхүүжилтийн сургалтыг 2018 оны 6 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд Монголын Банкны Холбооны (МБХ) байранд зохион байгууллаа.

   

Сургалтыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Цинхуа Их Сургууль, ДДНХБ, Байгаль орчин, уур амьсгалын сан, Эрчим хүчний мэргэжлийн аудитор, МНСК-ийн төслийн нэгжийн зөвлөхүүдээс бүрдсэн мэргэжилтэн, судлаач, инженерүүд удирдан явуулсан бөгөөд сургалтын эхний өдөр банкны ажилтнууд, их сургуулийн багш, судлаач нарт ногоон зээл, санхүүжилтийн онцлог, давуу тал, боломжууд, ногоон төслийн санхүүгийн загварчлал, хүлэмжийн хийг тооцох, үнэлэх, тайлагнах аргачлалуудын талаар танилцуулж, МНСК-аас санхүүжүүлэх зээлийн бүтээгдэхүүний нөхцөл шаардлага болон банкуудтай цаашид хамтран ажиллах чиглэлүүдийн талаар ярилцав. Сургалтын 2 дахь өдөр Эрчим хүчний аудитор С.Түвшинхүү барилгын мэргэжилтнүүдэд зориулан эрчим хүчний хэмнэлттэй барилгын чиг хандлага, барилгын дулаан алдагдлыг тооцоолох, хэмжих зэрэг сонирхолтой сэдвүүдээр илтгэл тавьж, оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа.