Мэдээлэл

Монгол гэрийн халаалт, дулаалга, агаар сэлгэлтийн ЧИП багцын тухай


 

Нүүрс түлдэг зуухыг цахилгаан халаагуур болон цахилгаан зуухаар сольж, сайжруулсан дулаалгаар орлуулах замаар шийдэх ‘’Монгол гэрийн халаалт, дулаалгын бүтээгдэхүүн үйлчилгээ’’ /ЧИП/ багцыг та бүхэнд танилцуулъя.

Уг багц нь дараах бүрдэл бүтээгдэхүүнүүдээс бүрдэнэ.

Уг бүтээгдэхүүнийг хөгжүүлж нийтэд түгээх ЧИП төслийг гэр хорооллын айлуудын утааны асуудалд шийдэл олох зорилгоор НҮБ-ын Хүүхдийн Сан, Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо (ТоС Холбоо), Пипл Ин Нийд ТББ (ПИН), ШУТИС-ийн Барилга Эрчим Хүчний Хэмнэлтийн Төв, Хаан банк, Хас банк, Голомт банк, Төрийн банк болон Транскапитал ББСБ хамтран эрчим хүчний хэмнэлттэй Монгол гэрийн дулаалга, халаалтын CHIP багцыг Улаанбаатар хот болон Баянхонгор аймгийн гэр хорооллын айл өрхүүдэд ногоон зээлээр олгох төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа билээ.

Уг багцыг ашигласнаар:

  • Гал түлэх, мод хөрөөдөх, түлээ бэлтгэх цагийг илүү хэрэгцээтэй зүйлд зарцуулна
  • Дотоод орчны агаар буюу гэр доторх агаарын чанар сайжирдаг
  • ЧИП багцыг хэрэглэх үеийн цахилгааны зардал нь нүүрс түлэх ба түүнтэй холбогдох зардлаас зарим тохиолдолд бага, зарим тохиолдол адилхан байдаг
  • Дулаан алдагдал 40% буурдаг
  • Уламжлалт Монгол гэртэй харьцуулахад огцом халж хөрөхгүй, гэрийн дулаан хэвийн температурт байдаг байна

Уг багц бүтээгдэхүүн 2019 оноос эхлэн Баянхонгор аймгийн зорилтот бүлгийн иргэдэд 60%-н хөнгөлөлттэйгөөр борлуулагдаж эхэлсэн бөгөөд 2021 оноос Өмнөговь болон Говь-Алтай аймгуудад зорилтот бүлгийн иргэдэд хүрэх юм. Харин Улаанбаатар хотын Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд үндсэн үнээрээ борлуулагдаж эхлээд байна. Худалдан авагч уг багц бүтээгдэхүүнийг хөнгөлөлтэй зээлийн дараах нөхцөлүүдээр худалдан авах боломжтой.

Нэмэлт мэдээлэл авах сувгууд:

https://www.youtube.com/watch?v=_mybpg1zcXM

https://www.facebook.com/agaarneg.mn

https://agaarneg.mn/