ТоС хөтөлбөр

Монголын Тогтвортой Санхүүгийн форум 2021


 

 

2021 оны 11-р сарын 25-ны өдөр Монголын Тогтвортой Санхүүгийн Форум долоо дахь жилдээ “Эерэг өөрчлөлтийг санхүүжүүлье!” уриан дор амжилттай зохион байгуулагдлаа. Форумын хүрээнд 4 салбар хэлэлцүүлэг зохион байгуулагдсанаас гадна ТоС Campaign-нд ХААН, ХХБ, Голомт Банкууд нэгдэж өөрсдийн Тогтвортой санхүүжилт, ногоон зээлийн талаар мэдээллийг Форумаас урьтан 10 хоногийн турш түгээлээ.
Парисын хэлэлцээр, Монгол Улсын Үндэсний тодорхойлсон хувь нэмэр, НҮБ-ын Тогтвортой  Хөгжлийн Зорилтуудыг биелүүлэх эрүүл, аюулгүй, хүн байгальдаа ээлтэй  ирээдүйг цогцлооход төр, хувийн хэвшил, олон улсын хамтын ажиллагаа, оролцоог өргөжүүлэн бэхжүүлэх  зорилготойгоор Монгол Улсын банк, санхүүгийн салбарын бодлого тодорхойлогчид болон бизнесийн байгууллагууд, мэргэжилтнүүд, олон улсын байгууллагууд болон салбар салбарын удирдах түвшний төлөөлөгчдөөс бүрдсэн 160 орчим оролцогчид Шангрила зочид буудалд хуран цуглалаа. Түүнчлэн, ТоС Форумыг Эйрмийт болон Зүүм онлайн платформоор 200 орчим оролцогчид үзжээ.
ТоС Форум болон түүний салбар хуралдааныг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан гишүүд хамтрагч та бүхэндээ баярлалаа.

Форумын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс уншаарай. 

ТоС Форум 2021 тайлантай бүрэн эхээр танилцах