ТоС-ийн тухай1

Хориглосон үйл ажиллагаа


Манай гишүүд ТоС хөтөлбөрийн хүрээнд дараах үйл ажиллагаанд санхүүжилт өгөхөөс татгалзаж байна:

ТоС-ийн зарчмуудын хавсралт


 
A) Санхүүжүүлэхийг хориглосон үйл ажиллагааны жагсаалт

 

  1. Монгол Улсын болон бусад гадаад улсын хууль, Монгол улсын нэгдэн орсон олон улсын конвенци, гэрээ хэлцлийн дагуу хориглосон үйл ажиллагаа;
  2. Хуулинд тусгагдаагүй сэтгэцэд нөлөөлөх ургамлын тариалан, үйлдвэрлэл, тээвэрлэлт болон мансууруулах бодисын худалдаа;
  3. Хууль бус мөрийтэй тоглоом, казиногийн бизнес;
  4. Садар самуун явдлыг сурталчлах, дэмжих, зохион байгуулах;
  5. Албадан хөдөлмөрийн мөлжлөгийн хэлбэр, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр, ялгаварлан гадуурхал, хуульд заасан ажиллагсдын эвлэлдэн нэгдэх, хамтын хэлэлцээр байгуулах эрхийн хязгаарлалт;
  6. Буу зэвсгийн үйлдвэрлэл, худалдаа;
  7. Олон шатлалтай маркетинг, пирамидын сүлжээгээр ашиг олох;
  8. Тухайн улс орнуудаас тогтоосон тусгай зөвшөөрөл, лицензийг авалгүй улс хооронд эрхлэх экспортын худалдаа, импортын худалдаа, гадны хөлөг ашиглан хийх худалдаа;
  9. Олон улсын болон үндэсний хамгаалалттай бүсийн ойролцоо үйл ажиллагаа явуулах;
  10. Биологийн олон янз байдал, түүх, соёлын өвийг хамгаалах олон улсын конвенци, гэрээ хэлцлийн дагуу хориглосон үйл ажиллагаа;
  11. Асбест болон түүний нэгдлийг агуулсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, худалдах, ашиглах;
  12. Полифлорт дифенил агуулсан аливаа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа;
  13. Озоны давхарга задалдаг олон улсад хориглосон бодис агуулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа;
  14. Олон улсад хориглосон эм тариа, шахмал эм, хортон шавж устгадаг болон бусад хорт бодисын үйлдвэрлэл, худалдаа;
  15. Байгалийн нэн ховордсон зэрлэг амьтан, ургамлын олон улсын конвенциор хориглосон байгалийн зэрлэг амьтад, ургамлын төрөл зүйлийн худалдаа;
  16. Байгаль орчинд сөрөг нөлөөтэй аргаар загасчлах (тэсрэх бодис ашиглан загасчлах гэх мэт)
  17. Олон улсад хориглосон хог хаягдлын тээвэрлэлт, устгал;
  18. Ач холбогдол бүхий ойн бүсэд эрхлэх модны үйлдвэрлэл (хангайн бүс), тусгай хамгаалалтын газрын ойролцоох мод болон мод бэлтгэлийн тоног төхөөрөмжийн худалдаа;
  19. Тогтвортой менежменттэй ойн бус үүсэл гаралтай мод, ойн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа;
  20. Роттердам, Стокгольмын конвенциор хориглосон бусад бүх үйл ажиллагаа.