Гишүүд, хамтрагчид

Гишүүнчлэлийн ангилал, эрх үүрэг


Үндсэн гишүүн:

Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авсан арилжааны банк, хөгжлийн банк, банкны бус санхүүгийн байгууллага болон өөрийн салбараа байгуулсан гадаадын банк


 

Дэмжих гишүүн:

Холбооны Үндсэн гишүүн байгууллагын үйл ажиллагааг хэрэгжүүлэх, дэмжих, хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бизнесийн байгууллага, сургалтын байгууллага, олон улсын байгууллага, төрийн бус байгууллага, салбарын болон мэргэжлийн холбоод, судалгаа шинжилгээний байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага болон бусад хамтын ажиллагаа бүхий байгууллагууд


 

Гишүүний үүрэг:

  • Холбооноос боловсруулж баталсан тогтвортой санхүүжилт, байгаль орчин, нийгмийн эрсдэл, тогтвортой бизнесийн бодлого, зарчим, удирдамж, стандартыг үр дүнтэй хэрэгжүүлэх, хөгжүүлэх, хамтран ажиллах;
  • Холбооноос баталсан тайлангийн маягтын дагуу өөрийн байгууллагын тогтвортой санхүүжилт, байгаль орчин, нийгмийн эрсдэл, тогтвортой бизнесийн бодлого, зарчим, удирдамж, стандартын хэрэгжилтийн талаар тайлан мэдээг Холбооны ажлын албанд заасан хугацаанд тогтмол ирүүлэх;
  • Холбооны алсын хараа, зорилго, Удирдах зөвлөлийн шийдвэрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах, хамтран ажиллах буюу тухайн асуудлаар хамтран ажиллах ажилтныг тухай бүр албан шугамаар мэдэгдэн ажиллуулж байх;
  • Холбооноос нэгдсэн байдлаар шийдвэрлэсэн үүрэг даалгаврыг биелүүлэх Дүрэмд заасан бусад үүрэг