Мэдээлэл

“ТоС”-ИЙН ЭЭЛЖИТ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА


   

Монголын Тогтвортой Санхүүжилтийн Хөгжлийн Холбоо (ТоС Холбоо)-ноос Олон Улсын Санхүүгийн Корпораци (IFC), Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл (PAGE)-тэй хамтран банкуудын шинэ ТоС-ийн ажилтнууд болон их дээд сургуулийн багш нарт зориулсан Тогтвортой санхүүжилтийн сургалтыг 2018 оны 4 дүгээр сарын 12-13-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтад нийт 17 байгууллагын 40 гаруй төлөөлөл амжилттай оролцож, сертификат гардан авлаа.

 

Энэ удаагийн сургалтаар тогтвортой санхүүжилтийн ач холбогдол, байгаль орчин, нийгмийн эрсдэлийн удирдлага, байгаль орчны дью дилиженс, хууль эрх зүйн орчин, олон улсын ТоС-ийн чиг хандлага, сайн туршлага болон ТоС-ийн бизнесийн боломжууд зэрэг сэдвийг хамарсан бөгөөд сургалтыг ТоС-ийн сургагч багш нар болон банкны ТоС хариуцсан мэргэжилтнүүд удирдан явуулж, багийн ажил, сонирхолтой хэлэлцүүлгүүд хийх байдлаар үр дүнтэй зохион байгууллаа.