Project /
Монгол гэрийн халаалт, дулаалга, агааржуулалтын ЧИП багц
Duration
2019 - 2023
Project status
Ongoing
SDG Alignment
Share
ЧИП төслийг НҮБ-ын Хүүхдийн сан, Швейцарийн хөгжлийн агентлаг (ШХА), Монгол Улсын Засгийн газрын санхүүжүүлэлттэйгээр Пийпл Ин Нийд /People In Need/ ТББ, Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо /ТоС Холбоо/, ШУТИС хамтран хэрэгжүүлж байна. ЧИП багц нь олон улсын болон орон нутгийн эрдэмтэн, мэргэжилтнүүд нэгдэн боловсруулсан Монгол гэрийн халаалтын нүүрсгүй шийдэл юм. Баянхонгор аймагт анхлан 2019 хэрэгжүүлж, өдгөө уг төсөл нь Өмнөговь, Дундговь, Говь-Алтай, Орхон аймгууд болон Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт өргөжин хэрэгжиж байгаа билээ. Халаалт, дулаалга, агааржуулалтын ЧИП багц нь гэр доторх агаарын чанар болон эрүүл мэндийг сайжруулсан, эдийн засгийн хэмнэлттэй, цаг хугацаа хэмнэсэн олон давуу талтай.
SDG Alignment
Share
Partners
Project Objective
Монгол гэрийн халаалт, дулаалга, агааржуулалтыг үр ашигтай, хүртээмжтэй, инновацлаг нүүрсгүй шийдлээр шийдэж агаарын бохирдлаг бууруулах
Project Activities
Хэрэгжүүлэгч талуудтай хамтран , ТоС Холбоо нь ЧИП багцыг санхүүгийн бүтээгдэхүүн болон хөгжүүлэх, ногоон зээлийн бодлогын орчныг дэмжих, чадавх дээшлүүлэх сургалтууд зохион байгуулах, ногоон санхүүгийн бүтээгдэхүүний талаарх мэдээллийг олон нийтэд түгээх чиглэлээр ажилладаг.
Project Delivarables
Project Impact
Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Орхон, Говь-Алтай, Орхон аймгуудад болон Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт нийт 2200 гаруй айлд ЧИП багцыг нийлүүлсэн ба үүнд 1208 хүүхэд, 62 өндөр настан, 69 жирэмсэн эх, 434 өндөр настан болон 225 өрх толгойлсон эцэг эхүүд ашиг хүртсэн билээ. ЧИП багцыг ХААН банк, Хас банк, Төрийн банк, болон Транскапитал, Неткапитал, Жи Эс Би, Нөмөр ББСБ-уудаар иргэдэд илүү хүртээмжтэй, хөнгөлөлттэй нөхцөлтэй ногоон зээл олгож байгаа билээ.
Урьд нь манайх гал түлдэг байхад хүүхдүүд халуун гэрээс гарч гүйгээд ханиад хүрчихдэг байсан. Халаагуур тавьснаар давуу тал нь үр хүүхдүүд маань ханиад хүрэх нь гайгүй болсон, эмийн зардал бол багассан.
Сонгинохайрхан дүүргийн ЧИП багц хэрэглэгч
Contact
Г.Янжинлхам
Төсөл, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн
yanjinlkham@toc.mn
In social media
© 2023 Mongolian Sustainable Finance Association