Бичиг баримт /
Монгол Улсын Ногоон Таксономи
Огноо
2019-12-17
Төрөл
Бичиг баримт
Ногоон таксономи хэмээх энэхүү баримт бичгийг боловсруулан танилцуулж байгаа явдал нь Монгол Улсын Үндэсний тогтвортой санхүүгийн замын зурагт заасны дагуу банк санхүү болон санхүүгийн бус салбаруудад тогтвортой санхүү, ногоон эдийн засгийг цогцлоох томоохон алхам болж байна. Энэхүү баримт бичгийг Монголын Тогтвортой санхүүгийн хөгжлийн холбоо (ТоС Холбоо), БНХАУ-ын Цинхуа их сургуулийн Санхүү, хөгжлийн төв болон Олон улсын санхүүгийн корпораци (IFC) зэрэг байгууллагуудын дэмжлэг, оролцоотойгоор боловсруулсан. Тус баримт бичгийг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Хадгаламжийн даатгалын корпораци зэрэг байгууллагын бодлогын дэмжлэгтэйгээр буюу Монгол Улсын Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс баталлаа. Энэ үр дүнд хүрэхэд Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам онцгой үүрэгтэй оролцсоныг дурдах нь зүйтэй. Түүнчлэн өөрийн үнэт цагийг зориулсан мэргэжилтнүүд, тэр дундаа Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам, Зам тээврийн хөгжлийн яам, Сангийн яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандартчлал хэмжилзүйн газар, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Үндэсний хөгжлийн газар, Уур амьсгалын асуудал хариуцсан тусгай элч, Нидерландын хөгжлийн банкны хамт олонд гүн талархал илэрхийлье. Үүний зэрэгцээ Ногоон таксономи баримт бичгийн хэрэглээ, үр дүнтэй байдлыг нэмэгдүүлэхэд арилжааны банкуудаас үнэтэй санал, зөвлөмж өгч ажилласныг дурдах нь зүйтэй юм. Бидний зохион байгуулсан арга хэмжээнд идэвхтэй оролцож санал өгсөн бизнесийн болон төрийн бус байгууллагууд, их сургуулиуд, төслийн нэгжүүд, олон улсын байгууллагуудад талархал илэрхийлж буйг хүлээн авна уу.
Хуваалцах
© 2026 Тогтвортой Санхүүгийн Холбоо