bg-sky
bg-sky

Бидний тухай

Эерэг өөрчлөлтийг санхүүжүүлье!

Алсын хараа

Бүс нутагтаа тогтвортой санхүүжилтийн манлайлал, мэдлэгийн төв болох

vision

Зорилго

Үр нөлөө бүхий санхүүжилтийг дэмжих

Үнэт зүйлс

Түншлэл

Оролцоо

Ахиц дэвшил

Үйл ажиллагааны чиглэл

Тогтвортой санхүү

Гишүүн байгууллагуудын БОНЗ-ын хэрэгжилтийг сайжруулах, уур амьсгалын санхүүжилт, тайлагнал, төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлэх, сургалт уулзалт арга хэмжээ

Тогтвортой бизнес

Тогтвортой хөгжилд нийцсэн бизнесийн үйл ажиллагаа, нөлөөллийг хэмжих тайлагнах нийтлэг аргачлал, хамтын ажиллагааг бэхжүүлэх

Бодлогын дэмжлэг болон Судалгаа

ТоС-ийн зарчим, удирдамж, бодлого стандарт нэвтрүүлэх, хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, Судалгаа шинжилгээний ажлуудыг хийх

Олон нийтийн ойлголт болон Боловсрол

Тогтвортой санхүү, ногоон бизнесийн талаар олон нийтэд эерэгээр таниулах, зөв ойлголт мэдлэг өгөх

ToC - ын талаар

Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо “ТоС Холбоо”-г Монголын Банкны Холбооноос 2017 оны 12 дугаар сард үүсгэн ГҮТББ-ын хэлбэрээр үүсгэн байгуулсан бөгөөд өнөөдөр Монголын санхүүгийн салбарт үйл ажиллагаагаа явуулж буй бүх 32 банк, банк бус, бизнесийн байгууллагуудыг нэгтгэн үйл ажиллагагаагаа явуулж байна. ТоС Холбоо нь Монгол Улсын санхүүгийн салбар болон бизнесийн байгууллагуудад байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагааг нэвтрүүлэх, тогтвортой санхүү, ногоон зээл, хөрөнгө оруулалтын дэд бүтэц бүрдүүлж, тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийн өсөлтийг дэмжихийг зорьж ажилладаг. Түүнчлэн тогтвортой санхүүтэй холбоотой тулгарч буй асуудлуудад Гишүүдийн үйл ажиллагааг нэгтгэн чиглүүлж, шийдэл боловсруулан, Монгол Улсын байгаль орчин, нийгэм, эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд хувь оруулан ажиллах зорилттойгоор ажиллаж байна.

Түүх

“Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо “ТоС Холбоо“-г Монголын Банкны Холбооноос 2017 оны 12 дугаар сард үүсгэн ГҮТББ-ын хэлбэрээр үүсгэн байгуулсан бөгөөд Монголын санхүүгийн салбарт үйл ажиллагаагаа явуулж буй бүх банк, банк бус, бизнесийн байгууллагуудыг нэгтгэн үйл ажиллагагаагаа явуулж байна.

7 сар 2013

Анхны Тогтвортой Санхуужилтийн Форум

ToC - ын 8 зарчим

principle
1

Бид хөрс, ус, агаар, биологийн олон янз байдал, байгалийн сэргээгдэх болон сэргээгдэхгүй шавхагдаж буй нөөцийг хадгалан хамгаалж, тэдгээрт үзүүлэх сөрөг нөлөөллийг бага байхаар тогтвортой ашиглах хандлагыг дэмжин ажиллана.

Байгаль орчноо хамгаалах

principle
2

Бид хүний ​​эрх, хөдөлмөрийн стандартыг хүндэтгэж, дэмжин, сурталчлах ба иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалж, тэдгээрийн тэгш, хүртээмжтэй байдлыг хангаж ажиллана.

Хүний эрх, нийгмийг хамгаалах

principle
3

Бид Монгол Улсын түүхэн тодорхой орон зай, цаг үеийг төлөөлөх соёлын онцгой өв болох ёс заншил, хэл, бусад өв, түүнчлэн нийгэм, соёл, түүх, археологи, палентологийн түүх соёлын дурсгалыг хадгалж хамгаалан ажиллана

Соёлын өвийг хамгаалах

principle
4

Бид Монгол Улсын ногоон, цэвэр эдийн засагт хувь нэмэр оруулах төсөл болон бусад үйл ажиллагааг дэмжин ажиллана

”Ногоон эдийн засаг”–ийн өсөлтийг дэмжих

principle
5

Бид эмэгтэйчүүд, эмзэг бүлгийн хүмүүст очих санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн, санхүүгийн боловсрол олгох, харилцагчийг хамгаалах замаар Монгол Улсад санхүүгийн өргөн хүрээтэй тогтолцоог бий болгохыг дэмжин ажиллана.

Санхүүгийн хүртээмжийг дэмжих

principle
6

Бид хориглосон жагсаалтанд багтсан үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй, бид ёс суртахуунгүй, гэмт хэргийн шинж чанартай үйлдлийг үл тэвчих бодлого явуулж, ёс зүйтэй байх, компанийн засаглалтай холбоотой сайн туршлагуудыг дэмжих

Ёс зүйтэй санхүүжилт, компанийн засаглалыг дэмжих

principle
7

Бид ил тод байдал, хариуцлагыг дэмжин, банкны тогтвортой санхүүжилтийн үүрэг хариуцлагын хүрээнд тайлагнах явдлыг дэмжин ажиллана.

Ил тод байдал, хариуцлагыг дэмжих

principle
8

Бид Монгол Улсад байгаль орчин, нийгэм, эдийн засгийн эерэг хөгжлийг авчрахад шинэлэг санаачлага гарган, идэвхтэй ажиллана. Бид өөрсдийн үлгэрлэн манлайллаараа харилцагчид болон салбартаа ижил жишиг тогтоохыг эрмэлзэнэ

Манлайлан үлгэрлэ

kato

Эрхэм хүндэт гишүүд, хамтран ажиллагсад, тогтвортой хөгжлийг түүчээлэгчид ээ,

Энэ онд бид тогтвортой, ногоон санхүүжилтийг түгээн дэлгэрүүлэх, салбарын ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх, түүнчлэн ногоон бизнесийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх хүрээнд томоохон ажлуудыг хийж гүйцэтгэсэн онцгой жил болж өнгөрлөө. Тэдгээрээс дурдвал:

  • Санхүүгийн Тогтвортой байдлын зөвлөлөөс “Тогтвортой санхүүгийн үндэсний замын зураг”-ийг баталлаа. Уг замын зурагт баталснаар 2030 он гэхэд ногоон зээлийн багцыг банкны салбарт 10%, банк бус санхүүгийн салбарт 5% хүргэх, цаашлаад Монгол Улсыг бүс нутагтаа тогтвортой санхүүжилтийн мэдлэг, манлайллын төв болгох зорилтуудыг дэвшүүллээ.
  • Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих “Тэрбум мод сан”-г Монголбанк, Монголын Банкны Холбооны гишүүн байгууллагуудын санаачилгаар байгуулж, ТоС Холбоо нь тус сангийн менежментийг хариуцан ажиллахаар боллоо. Тэрбум мод сангаас анхны төсөл хөтөлбөрүүдийг сонгон шалгаруулж эхэлсэн ба энэ хүрээнд 40 хүртэлх төсөлд 1.8 тэрбум төгрөг хүртэлх санхүүжилтийг олгохоор төлөвлөж байна.
  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн нэг чиглэлээр “тогтвортой, ногоон санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэх чиглэлд батлагдсан бодлого, хөтөлбөрийг олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх” арга хэмжээг онцоллоо.
  • Байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ)-ын тайлагналыг дэмжих баримт бичгийг боловсруулж, суурь орчинг бүрдүүллээ. Уг баримт бичгийн зорилго нь Монгол Улсын хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй компаниуд, цаашид бүртгүүлэхээр төлөвлөж буй үнэт цаас гаргагчид болон тайлагнал хийх хүсэлтэй бүх төрлийн байгууллагуудын үйл ажиллагааг илүү нээлттэй, ил тод болгохыг дэмжих юм.
  • Эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих, санхүүгийн салбарын жендэрийн мэдрэмжийг сайжруулахад үргэлжлүүлэн ажиллаж, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдэд зориулсан “Women in Finance” манлайллын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.
  • Худалдаа, хөгжлийн банктай хамтран Уур амьсгалын ногоон сангийн Бэлэн байдлын хөтөлбөрийн хэрэгжилтийг эхлүүлж гишүүн байгууллагууддаа тогтвортой санхүүжилтээр тэргүүлэгч олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас туршлага судлах, олон улсад нэр хүнд бүхий их сургуулийн мэргэшүүлэх сургалтад хамрагдах боломжийг бүрдүүллээ.
  • Мөн бид бизнесийн байгууллагууд болон жижиг, дунд бизнесийн үйл ажиллагаанд тогтвортой бизнесийн зарчмуудыг нэвтрүүлэх төслүүдийг тус тус эхлүүлээд байна.

Ийнхүү 2022 он ТоС Холбооны хувьд амжилт, бүтээлээр дүүрэн он болж өнгөрлөө. Манай гишүүн байгууллагууд, зохицуулагч байгууллагууд, дотоодын болон олон улсын хамтран ажиллагч байгууллагууд, төсөл хамтран хэрэгжүүлэгч байгууллагууд та бүхний дэмжлэг, хамтын ажиллагаа Монгол Улсын тогтвортой санхүүжилтийн үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэх, олон улсын сайн туршлага болоход чухал үүрэг гүйцэтгэдгийг цохон дурдаж, гүнээ талархаж буйгаа илэрхийлж байна. Та бүхэн тайлантай бүрэн танилцаж, бидний хамтын ололт амжилтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн авна уу.

О.Орхон

ТоС Холбооны Удирдах зөвлөлийн дарга бөгөөд Худалдаа, хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал

ТУЗ

ТоС-ийн Удирдах зөвлөлийн хурал улирал тутам болдог бөгөөд Удирдах зөвлөл нь гишүүн байгууллагуудын гүйцэтгэх удирдлагын төлөөллөөс бүрддэг бөгөөд Удирдах зөвлөлийн даргыг тухайн жилийн манлайлагч байгууллагаас сонгодог.

Баг

Доорх ТоС-ийн ажлын албаны ажилтнуудаас гадна бид холбогдох төслүүд дээр олон улсын болон үндэсний зөвлөхүүд, мэргэжилтнүүдтэй хамтран ажилладаг.

Мэргэжлийн Зөвлөл

Уг зөвлөл нь нийт гишүүн байгууллагууд болон Монголбанк, СЗХ, БОАЖЯ, ОУСК зэрэг хамтрагч байгууллагуудын төлөөллийг хамардаг бөгөөд ТоС-ийн чиглэлээр цаг үеийн асуудлуудыг хэлэлцэж, сар бүр тусгайлсан сэдвээр мэдээлэл, туршлага солилцох хэлэлцүүлгийг өрнүүлдэг.

© 2023 Тогтвортой Санхүүгийн Холбоо