Бичиг баримт /

Ногоон Бондын Удирдамж

Огноо

2021-05-01

Төрөл

Бичиг баримт

Энэхүү Ногоон бондын удирдамж (цаашид “Удирдамж” гэх) нь ногоон бондын бүртгэлтэй холбоотой Санхүүгийн Зохицуулах Хорооноос баталсан холбогдох журмыг хэрэгжүүлэхэд нэмэлт тодруулга, зөвлөмж өгөх зорилготой юм. Түүнчлэн, энэхүү Удирдамж нь ногоон бонд, түүний ач холбогдлын талаарх мэдлэг, мэдээлэл түгээх, Монгол Улсад ногоон бондын зах зээлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг зорьж байгаа болно. Удирдамжийг Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын хүлээсэн үүрэг амлалт, Ногоон хөгжлийн бодлого, Тогтвортой санхүүжилтийн замын зураглал, Санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр, Ногоон таксономи, мөн Ногоон бондын зах зээлийн бэлэн байдлын үнэлгээний тайлан зэрэг баримт бичгүүдэд тулгуурлан боловсруулав. Удирдамж нь ногоон бондын зах зээлийн оролцогчдод зах зээлийн дүрэм, стандартын талаарх мэдээлэл түгээх, тэдний оролцоог хангах зорилготой. Зах зээлийн оролцогчид нь ногоон бонд гаргахаар төлөвлөж буй аливаа этгээд, хөрөнгө оруулагч, зуучлагч, хөрөнгийн бирж, хөндлөнгийн үнэлгээ гаргагч, төрийн болон зохицуулагч байгууллага, санхүүгийн салбарын мэргэжлийн холбоод зэрэг багтана.

Хуваалцах

© 2025 Тогтвортой Санхүүгийн Холбоо